1972 оны Нобелийн шагналтан Жон Хикс
Жон Хикс нь
1904 онд Английн
Warwick-д төржээ.
Тэрээр Клифтон Коллеж (1917-22) болон Оксфордын
Баллиол Коллежид (1922-26) математикийн чиглэлээр
тэтгэлэгтэйгээр боловсрол эзэмшсэн. Түүний Клифтонд болон Оксфордод сурч
байхдаа олж авсан математикийн мэдлэг нь түүнд ихээхэн хэрэг болсон байдаг. Хикс зөвхөн
математик ч биш уран зохиол, түүх зэрэг салбаруудад сонирхолтой байсан. 1923
онд Оксфордод дөнгөж шинээр нээгдэж байсан “Философи, Улс төр ба Эдийн засаг”
гэсэн сургуульд орсон нь түүний хувьд тийм ч амжилттай алхам байгаагүй юм.
Тухайн үед эдийн засагчид маш ховор байсан болохоор тэр Лондонгийн Эдийн Засгийн сургуульд түр хугацааны
лекцэнд суун түүнийгээ үргэлжлүүлэх боломж олсон байдаг. Эхэндээ тэрээр хөдөлмөрийн
харилцааг
тодорхойлсон хөдөлмөрийн эдийн засагчаар ажиллаж байгаад бага багаар
шинжилгээний талруу нь шилжсэн.
Тэр үед Хикс өөрийнх нь бараг мартагдаад байсан математик нь эдийн засагт
хэрэг болж байсныг анзаарсан байдаг.
1935 онд тэр
эдийн засагч Урсула Уэббтэй гэрлэсэн байна. 1935-38 онуудад Кембрижид ажиллах
боломж олдсон ба энэ хугацаагаа тэрээр өөрийн Лондон хийж байсан ажил дээрээ
тулгуурлан Үнэ цэнэ ба Капиталын
талаар өөрийн бичгийн ажилд зарцуулсан байна. 1938-аас 1946 он хүртэл Хикс Манчестерийн Их Сургуулийн
профессороор ажилласан ба энэ хугацаандаа өөрийн хамгийн гол
ажлуудаа хийсэн байдаг. 1946
онд тэрээр Оксфордод буцаж ирж 1946-52 онд Nuffield
коллежийн судлаачаар,
1952-65 онд Улс
төрийн эдийн засгийн профессороор, 1965-71 онд All
Souls коллежид судлаачаар ажилласан.
Эдгээр
жилүүдэд тэрээр эдийн засгийн онолын салбаруудад ихээхэн хувь нэмэр оруулсан
байна. Жон Хикс мөнгө,
олон улсын худалдаа, түүнчлэн эдийн засгийн өсөлт мөн хэлбэлзлийн талаар бичиж
тэмдгэлсэн байдаг.
Тэрээр 1942 онд Их Британийн
академийн судлаач,
1948 онд Шведийн
Академийн, 1952 онд Италийн Accademia
dei Lincei-н,1958
онд Америкийн Академийн гадаад гишүүн болж байсан. Мөн 1958 оноос Оксфордын Nuffield Коллежийн,
1971 оноос Гонвилл болон Кайус коллежийн хүндэт гишүүн
болсон. Мөн Жон Хикс 1960-62 онд Эдийн Засгийн нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр
ажиллаж байсан. Glasgow,
Манчестер, Leicester, болон Warwick зэрэг Британийн Их Сургуулиудын болон
Лиссабон Техникийн
их сургуулийн хүндэт
доктор болсон. 1971 онд Венийн
их сургуулийн хүндэт сенатор болсон байна.
Жон Хикс 1989 оны 5
дугаар сарын 20-ны
өдөр таалал төгссөн
байна.
Эдийн засагийн
шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр:
1926-1935
онд Хикс Лондонгийн улс төр эдийн засгийн сургуульд багшилж байсан. Хикс анхандаа
хөдөлмөрийн эдийн засагчаар ажиллаж байсан бөгөөд үйлдвэрлэлийн хамаарлын
хүрээнд дэскриптив ажил хийж байсан ба дараагаар нь түүний математикийн суурь
мэдлэг нь хэрэглэгдэх аналатик салбарлуу шилжсэн. Хөдөлмөрийн эдийн засагаар
ажиллаж байх хугацаандаа тэрээр “The
Theory of Wages” (Цалингийн онол)
бүтээлээ туурвисан бөгөөд уг бүтээл нь одоог хүртэл хөдөлмөрийн эдийн засагт
чухалд тооцогддог.
1935-1938 онд тэрээр
Кэмбриджийн их сургуульд багшилж байсан бөгөөд энэ үедээ тэрээр өөрийнхөө
Лондонд хийсэн ажил болох Value
and Capital дээрээ төвлөрөн ажиллаж байсан. Value and Capital нь
1939 онд хэвлэгдсэн бөгөөд уг бүтээл нь 2 бүтээгдхүүнтэй зах зээлийн хувьд
ординал ханамжийн функцийг байгуулсан бөгөөд эрэлтийн онол дахь орлого болон
орлуулалтын нөлөөний стандарт ялгааг гаргаж өгсөн. Мөн уг ондоо тэрээр Калдор-Хикс ийн үр ашиг
нэртэй хэмжигдэхүүнээ гаргасан.
1938-1946 онд тэрээр
Манчестерийн их сургуульд ажиллаж байсан бөгөөд энд байх хугацаандаа тэрээр
өөрийн гол бүтээл болох сайн сайхан байдлын экономиксоо туурвисан.
Хиксийн
макроэкономиксд оруулсан хамгийн том хувь нэмэр нь Хикс-Хансен IS-LM загвар
бөгөөд уг загвар нь Жонн Майнард Кейнсийн онолын тайлбарыг загварчилж өгсөн.
Энэхүү загвар нь мөнгө, хэрэглээ, хөрөнгө оруулалт гурвын тэнцвэрээр эдийн
засгийг тодорхойлдог. Хикс өөрөө уг онолыг тодорхойлоогүй ч тайлбарыг нь 1980
онд хэвлүүлсэн бөгөөд Кейнсийн орхигдуулсан тодорхой бус байдалтай холбогддог
зарим чухал аргументүүдийг дэвшүүлсэн.
Тэрээр 1972
онд “ерөнхий тэнцвэрийн онол болон сайн сайхан байдлын онол” бүтээлээрээ эдийн
засгийн салбараас Нобелийн шагнал хүртсэн.
Түүний зарим
бүтээлүүдээс:
·
“IS-LM: an explanation” http://www.jstor.org/stable/4537583?origin=JSTOR-pdf&seq=1#page_scan_tab_contents
0 comments