Эссэ бичлэгийн уралдааны тусгай байрт орсон бүтээл

Нийтлэгдсэн 5:49 AM Ангилал 0 comments

МУИС-ШУС-ЭЗО 4-р түвшний оюутан Б.Ананд
                                                                                                                                                         ЭДИЙН ЗАСГИЙГ ЭНГИЙНЭЭР
      Хүн бүхэн математикч болох албагүй ч эцэг эх болно гэдгээ санах хэрэгтэй хэмээсэн байдаг[i]. Энэ бол чамайг шинжлэх ухааны зорилгоор биш юмаа гэхэд аж амьдралдаа хэвшүүл гэж сургасан хэрэг.
      Эдийн засаг үүнтэй агаар нэг. Хэрэглэгчид талхыг талх л гэж хардаг, төрийн үүрэгтнүүд татвар болгож хардаг бол эдийн засагчид үүнийг буудайн гурил, тээврийн хөлс, үйлдвэрийн ажилчид, ашиг гэх мэтээр задлан харахыг хичээдэг. Ухаан нь хүн бүр энэ бүх үйл явц хэрхэн өрнөдөг талаар төсөөлөлтэй болсноор нийтээрээ оновчтой үйл хөдлөл хийх боломжтой болох юм. Ингээд эдийн засаг гэх төвөгтэй мөртөө энгийн уялдаа холбоо бүхий системийг хэрхэн ажилладаг талаар бидний унтаж амархаас бусад цагтаа шахуу сонсдог инфляци гэх ухагдахууныг жишээ татан тайлбарлая. Арал дээр амьдардаг хоёр эр хүн тутамд нэг эмэгтэй ногддог гэе. Гэтэл хажуу арал дээрх хүнс дуусч тэнд амьдарч байсан олон тооны эмэгтэйчүүд нүүж ирснээр нэг эрэгтэйд 3 эмэгтэй ногддог болж. Эмэгтэй хүнийг мөнгө гэж төсөөлвөл шилжин ирэлт явагдахаас өмнө хэр үнэ цэнэтэй, ховор байсан нь шилжин ирэлтийн дараа тодорхой ажиглагдана. Учир нь хуучин цагт 2 эрийг нэгхэн эмэгтэйгээр авч болох байсан бол одоо 3 эмэгтэй өгч авдаг болсон  гэсэн санаа. Инфляци үүнтэй л ижил. Бидний олонхи нь цалингийн өсөлт эсвэл үйлдвэрлэл эрхлэгчдийн шунахай сэдэл нь инфляцийн шалтгаан гэж эндүүрдэг. Энэ бол үр дагавар нь юм. Үнэн хэрэгтээ зах зээл дээр шинээр хэсэг мөнгө нэмэгдсэнээс болж нэгж бараанд ногдох мөнгөний хэмжээ нь л ихэсчихсэн хэрэг. Энэ л инфляцийн цорын ганц шалтгаан юм. Харин үүнийг бий болгогч нь төр. Тэд л зөвхөн хүчин төгөлдөр үйлчлэх мөнгөн дэвсгэртийг бонд гаргах эсвэл шинээр хэвлэх замаар бий болгож чадна. Төрийн хувьд үүнийг хийх болсон шалтгаан нь ямар нэгэн байдлаар зарлага нь орлогоосоо хэтэрсэн тул (зарлага гэдэгт иргэдийн гар дээр бэлэн мөнгө халамж тэтгэмж хэлбэрээр төвлөрүүлэх) төсвийн алдагдлаа нөхөх эсвэл ямар нэгэн эдийн засгийн үр ашиггүй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд мөнгө хэрэгтэй болсон хэрэг. Үүний эхний үр дүн маш тааламжтай илрэх хэдий ч дараах үед дээр дурьдсан жишээтэй адилаар нийт бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ зэрэг  өсч(түүхий эд ч мөн адил) үүнтэй уялдан үйлдвэрийнхэн ашгаа бууруулахгүйн тулд  эцсийн бүтээгдэхүүний үнээ нэмнэ. Эхний үед үүсэн эрэлтийн өсөлтөөс үүдэн бараа бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэн бүтээмж өндөртэй ажилласан ажилчид дараа үед цалин нэмэхийг шаардана.
    Ингэхээр аль нь эхлэлийн шалтгаан болсон, аль нь үүнээс үүссэн үр дагавар болсон гэдэг нь үүнээс тодорхой харагдана.  Эдийн засгийн нэгэн эрхтэн нь ингэж өвчилдөг...

                                                                                                                          



[i] В.А.Сухомлинский


Нийтлэлийг бичсэн

Намхай Д. Facebook


0 comments