Эссэ бичлэгийн уралдааны 2-р байрт орсон бүтээл

Нийтлэгдсэн 5:34 AM Ангилал 1 comments

МУИС-ШУС-ЭЗО 4-р түвшний оюутан  Б.Аръяасүрэн

Сонголт
Энэхүү эссег уншиж байгаа уншигч таньд энэхүү сайхан өдрийн мэндийг хүргэе. Хүний амьдралын алхам тутамд сонголт, түүнтэй холбоотой үйл ажиллагаа явагддаг. Мэдээ үзэхэд гарах мэдээлэл хүртэл хувь хүн, байгууллага эсвэл улс үндэстний сонголтын үр дүн байдаг. Харин сонголтыг хийхдээ сонголтын үр дүн хамгийн сайн байхаар хийж эцэст нь үр шимийг нь хүртэнэ.
Хүн амьдралдаа алхам тутамдаа сонголт хийдэг. Жишээ нь: Би энэхүү эссег бичих эсэхэд сонголт хийж харин та энэхүү эссег унших эсэх талаар сонголт хийгээд уншиж байна. Энэ мэтчилэн сонголт мөн үүнээс ч илүү ач холбогдолтой олон сонголтыг өөрийн боломж буюу нөөцөд тохируулан үргэлж хийдэг. Энд нөөц гэсэн үг хамгийн учир утгатай бөгөөд сонголт хийхэд хамгийн чухал хүчин зүйл бөгөөд мөн хүмүүсийн сонголтыг үргэлж хязгаарлаж байдаг хязгаар хэмээн та ойлгож болно. Хэрвээ нөөц нь хязгааргүй байсансан бол та бид хүссэн бүхий л зүйлээ санаа зовох зүйлгүй хийж болохоор байлаа. Өөр үгээр илэрхийлэхийг хүсвэл нөөц гэдэг нь боломж юм. Хүн бүр хамгийн аз жаргалтай сайхан амьдрахыг хүсдэг. Сайхан амьдрахад үндсэн нөөцөд ажлын байр, мөнгөний бололцоо, сайхан гэр бүл гэх мэт олон зүйл байгаа ба үүнд цаг хугацаа хүртэл орох юм. Та цаг хугацаанд яаж амьдрахыг хүсч байна вэ? залуудаа ажиллаж, хөгшрөөд амрахыг илүүд үзэж болно. Нөгөө талаараа залуу хөгшин байх үедээ хоёуланд нь тэнцүүхэн ажиллахыг хүсч болно. Харин танд дээрх хоёр сонголт байхад нэгийг нь сонгоно, хэрвээ эхний сонголтыг сонговол хоёрдугаар сонголтоос авч болох үр ашгийг авахгүй юм. Харин хоёрдугаар сонголтыг сонговол мөн эхний сонголтоос авах үр өгөөжийг хүртэхгүй. Ийнхүү энэхүү нэг сонголтыг сонгоход нөгөө сонголтын үр шимийг хүртэхгүй байхыг эдийн засагт алдагдсан боломжийн өртөг гэж тодорхойлно. Иймд хүн алдагдсан боломжийн өртөгийг хамгийн бага байлгахаар эдийн засагт үйл хөдлөл хийж, өөрийн амьдралын аз жаргалыг хамгийн их байлгахаар сонголтуудыг хийдэг.
Хүн бүр өөрийн аз жаргал буюу ханамжийг хамгийн их байлгахын тулд өөрийн алдагдсан боломжийн өртөгийг хамгийн бага байлгадаг шиг пүүс өөрийн ашгийг хамгийн их байлгахыг хүснэ. Пүүс ингэж ашгаа их байлгахдаа зардлыг хамгийн бага байлгахаар, орлогоо хамгийн их байлгахыг чармайна. Гэвч пүүс ч мөн адил өрсөлдөөнд орж байгаа тул илүү сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж илүү их хэрэглэгчийг өөрт татахыг хүсэх тул өөрөө мэдэлгүйгээр нийгмээ илүү сайхан болгож, хөгжүүлж байдаг. Харин пүүсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндсэн нөөц нь хөдөлмөр буюу хүн юм. Ийнхүү боловсролын түвшин өндөр хүн амтай улсын пүүс илүү хурдан чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх юм.
Харин улсын хэмжээнд тухайн улсын хүн ам хамгийн аз жаргалтай байлгах сонголтыг хийдэг. Өөр улстай эдийн засгийн харилцаанд орж байгаа нь иргэнийхээ хэрэгцээг хангаж илүү сайхан амьдруулахад зорьж байгаа хэрэг. Ийнхүү улс бүр иргэнээ илүү сайхан амьдруулахын тулд өөрийн  өртөг багатай үйлдвэрлэж чадах бүтээгдэхүүнээ өөр улсын манай улсаас илүү сайн бүтээж чадах бүтээгдэхүүнээр солилцож байгаа хэрэг. Ингэснээрээ манай улс ч мөн худалдаанд оролцсон улсын ч сайн сайхан байдал нэмэгдэнэ.
Эцэст нь эдийн засаг бол сонголтын шинжлэх ухаан юм. Та ямар зүйлийг сонгоно түүний үр дүн нь тольны тусгал мэт хэсэг хугацааны дараа танын миний амьдралд гарч ирэх юм. Энэхүү дүр зураг хувь хүний төдийгүй албан байгууллага бүр цаашилбал улс үндэстний хүрээнд хүртэл гарах ба сонголт хийсний эцэст нийгмээ илүү сайн сайхан болгох нь эцсийн зорилт болно.






Нийтлэлийг бичсэн

Намхай Д. Facebook


1 comments

  1. Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.

    ReplyDelete