Эссэ бичлэгийн уралдааны тусгай байрт орсон бүтээл
АШУҮИС – Ерөнхий
эмчилгээ 2-р түвшин Д. Мөнхгэрэл
Эдийн засгийг энгийнээр
Эдийн засаг гэж юу вэ? Ингээд асуухаар яг таг хариулчих аавын хүү, ээжийн
охин хэр олон байх бол? Хэл яриандаа хэт их хэрэглэдэг ч угтаа юу яриад байгааг
учрыг нь гаргаж ойлгохгүй хүн олонтаа байгаа байх.
Өвөл болоод гадаа хүйтрээд хөл даараад машин авах уу? гутал авах уу? гэдэг
сонголт үүсч байгаан. За цуглуулсан мөнгөө харлаа, арай машинд хүрэхгүй нь
тэглээ ч бензин нэхээд амар заяа үзүүлэхгүй биз гутал авахаас гээд дэлгүүр
явсан чинь хамаг хувцасан дээр маань зохичих хар өнгөтэй, хальтардаггүй, хөнгөн
дулаан гутал дэлгүүрт байсангүй. Яг юу болчив гэж үү? Тэгвэл сая би гуталтай болох хэрэгцээгээ мэдрээд, байгаа
мөнгөндөө тааруулаад гутал авах эрэлт үүсгээд дэлгүүр явчлаа. Тэгсэн яасан?
Нөгөө нэг эрэлтийг маань худалдан авалт болгохын тулд нийлүүлэлт нь даанч алга.
Нийлүүлэгч гээд байгаа нь надад хэрэгтэй тэр л гутлыг зарж байгаа худалдаачнаа
хэлээд байгаан.
Ямар нэгэн зүйлээр дутагдаж байгаагаа мэдрэхийг хэрэгцээ гээд тэрийгээ авах
мөнгө байгаа бол эрэлт гэж нэрлээд байгаан , ийм л энгийн. Машины чинь дугуй
хагараад өөрөө нөхөж чадахгүй байгаа бол дугуй засвар дээр очих хэрэгцээ гарна.
Шүд чинь өвдөөд байгаа бол шүдний эмнэлэг явах хэрэгцээ гарна. Нэг хүн бүх
төрлийн чадвартай байх боломжгүй учраас төрөл бүрийн хэрэгцээ алхам тутамд үүсч
тэр хэрэгцээгээ эрэлт болгохын тулд мөнгө олох шаардлагатай болно. Мөнгө олдчих
л юм бол таны хэрэгцээ эрэлт болж болохоор боллоо л гэсэн үг. Гэхдээ худалдан
авагч болгон хэрэглэгч биш гэдэг шиг хэрэгцээгээ мэдэрсэн хүн болгон эрэлт
үүсгэх албагүй. Нялх хүүхэд живх хэрэглэдэг, хэрэгцээ үүсгэгч нь ч гэсэн худалдан авагч буюу зах зээлд эрэлт
үүсгэдэг нь эцэг эх байдаг.
Тэгвэл эрэлт гээд яриад байгаа зүйл маань ерөөсөө л хүнд, байгууллагад хэн
нэгэндд хэрэгтэй бөгөөд төлбөрийг нь хийх чадамжтай байгаа зүйлийг л хэлээд
байна гэсэн үг. Мөнгө нь байна авмаар байна гээд байгаа бол тэрийг эрэлт гэж
ойлгоорой.
0 comments