1974 оны Нобелийн шагналтан Фридрих Фон Хайек

Фрайбургийн их сургуулийн профессор Фредрих фон Хайек 1899 оны 5-р сарын 8-нд Австрийн Вена хотод ургамал
судлаачийн гэр бүлд төрсөн. Тэрээр 1918 онд Венын их сургуульд орж
хууль, эдийн засаг, филисофи, сэтгэл
зүйн чиглэлээр суралцжээ. Иймдээ ч
Хайекийн арга зүй өөрийн онцлогтой байсан Тэрээр аливаа асуудалд хандахдаа
эдийн засаг талаас төдийгүй нийгэм, улс төр, ёс зүйн талаас ханддаг байсан.
Тиймээс нийгмийн шинжлэх ухаан тэр
дундаа эдийн засгийн шинжлэх ухаан нь объектив
хандлагаар бус субъектив талаас
авч үзэх ёстой гэж үздэг. Үүнээс улбатайгаар Хайекийн хандлага нь микро эдийн засаг бөгөөд макро эдийн засгийн хандлагийг үгүйсгэдэг
байсан. Учир нь эдийн засгийн амьдралын эх
сурвалж нь ямар ерөнхий зүй тогтолд
аваачих аргагүй хувь хүний субъектив хандлагад захиргагддаг гэж үздэгтэй
холбоотой. Иймд микро түвшинд тэнцвэр тогтох боломжтой бөгөөд макро түвшинд
тэнцвэр тогтох боломжгүй ба макро эдийн
засгийн тэнцвэр оршино хэмээн үзвэл эдийн засгийн үзэгдлийг ойлгож болно
гэдэг үзлээр хандаж байсан.
Тэрээр 1974 онд мөнгөний онол болон эдийн засгийн хэлбэлзлийн талаар
судалж, эдийн засаг, нийгмийн институционал үзэгдүүдийн харилцан хамаарлыг
нарийвчлан шинжилсний төлөө нобелын
шагнал хүртсэн юм. 1974 оны эдийн засгийн салбарт олгосон нобелын шагналыг Шведийн
Гуннар Мюрдаль болон Их Британийн
Фредрих фон Хайек нарт хуваан олгосон.
Энэ нь нийгмийн дахин хувиарлалтыг дэмждэг социал демократ үзэлтэн болон зах
зээлийн механизмд итгэдэг, төрийн оролцоог
эсэргүүцэгч либерал үзэлтэн 2-т зэрэг олгосноороо онцлог нобелийн шагнал болсон
юм.
Хайек 1931 онд бичсэн Үнэ ба Үйлдвэрлэл номдоо мөнгөний
онолыг Австрийн сургуулийн капиталын онолтой нэгтгэжээ.Тэрээр мөнгийг нейтрал
биш гээд эдийн засгийн үзэгдлийн гол цөм
гэдгийг нотолсон. Энэхүү бүтээлдээ мөнгөний сэтгэлгээний хөгжлийг 4-н
шатанд ангилсан. 1-рт, нийт мөнгөний
хэмжээ үнийн ерөнхий түвшинд нөлөөлдөг гэх тоон онолын механист үе ба энэ хандлага нь индивидуалист арга
зүйг хэрэглээгүй гэж шүүмжилсэн. 2-рт,
мөнгөний хэмжээний өөрчлөлт үнийн ерөнхий түвшинд нөлөөлдөг тоон онолын засварлагдман үе. Энэ хандлага нь мөнгөний
хэмжээ өөрчлөгдөж байгаа хэдий ч мөнгө яг хэнд очиж байгааг харгалзаж үзээгүй
гэж шүүмжилсэн. 3-рт, хүүний түвшинг анхаарч үзэх болсон нь хөрөнгө оруулалтаар
дамжин үйлдвэрлэлд нөлөөлнө гэж үзсэн хэдий ч Хайек үнийн ерөнхий түвшин болон хүүний хооронд хамаарал
байгаа гэдэгт эргэлзэж байсан. 4-рт, Мизес болон Хайекийн өөрийн үе юм. Үүндээ
мөнгийг нейтрал биш гэж үзээд мөнгө үйлдвэрлэлд нөлөөтэйг
мэдэхийн тулд ямар үед мөнгө нейтралжийг
судлах ёстой хэмээн үзсэн.
Хайек либерализмын томоохон төлөөлөгч бөгөөд эдийн
засгийн хөгжилд түүнйи оруулсан
хувь нэмэр их юм. Түүний
судалгааны үндсэн чиглэл нь зах зээлийн эдийн засгийн филисофи, эрх зүй, улс
төр ба эдийн засгийн асуудлууд болон танин
мэдэхүйн онол арга зүй юм. Түүний бүтээлүүдээс дурьдвал, “Боолчлолд Хүрэх
Зам” (1944) ном нь эдийн засаг дахь
төрйин оролцоог тоталитарын
хэлбэр гэж. Харин “Хууль Ёс, Хууль Тогтоох Байгууллаг ба Эрх
чөлөө(1979) “ номондоо орчин
үеийн барууны ардчиллыг либерализмын үзэл санаанд харшилж байна гэж
дүгнэсэн.
Түүний либерализмийн онолд зах зээлийн эмх цэгцийн аяндаа
үүсэх шинжийн тухай онол чухал байр суурь эзэлдэг ба энэхүү онолоо “Индивидуализм ба Эдийн засгийн Эмх Цэгц” номондоо бичсэн байна. Хүмүүсийн харилцааний үр дүн зах
зээлийн эдийн засаг үүсэж, хөгжих
болон хувьсаж байдаг. Иймд хүмүүс өөрсдийн практик мэдлэгээ
ашиглан түүндээ захирагдан эдийн
засгийг бий болгож ингэснээрээ тэрхүү
субъектив хандлагыг тодорхой онолд
томьёолж дүгнэдэггүй далд байдаг гэж үзсэн.
Эндээс авч үзвэл хүмүүсийн эдийн
засгийн сонирхол, тэдний сонголт хандах хандлага нь эдийн
засгийн эмх цэгцийн үндэс гэж хэлсэн байна. Иймдээ ч дээр дурьдсан микро эдийн засгийн асуудлыг илүү авч үзэж макро эдийн засгийг томьёолж чадахгүй гэдэг үзэл харагдаж байна.
Төрийн оролцоо давамгайлсан төлвөрсөн төлөвлөгөөт эдийн
засагтай социализмыг хүчтэй шүүмжилдэг байв. Эдийн засгийн эрх мэдэл төвлөрлийн
байгууллага удирдах нь албан тушаалтны сонирхол
гэх мэт олон шалтгааны улмаас олон сөрөг үр дагавар гардаг. Мөн энэхүү
гарсан сөрөг үр дагаварыг засах механизм зах зээлийн эдийг засагт байдаг шиг
байдаггүй. Учир нь зах зээлийн эдийн засагт аль нэг субектийн алдаа нөгөөгийн амжилтаар
заавал нөхөхдөг. Энэхүү байдлаараа эдийн
засгийн эрх чөлөөг устгаж иргэдийн бие даасан идэвхтэй субъект биш төлөвлөгөөт
эдийн засгийн идэвхигүй объект болон
хувиргана гэж үзсэн. Мөн социализмын
баялгийн тэгш бус байдлыг арилган орлогыг ядуу давхаргыханд дахин хуваарилах нийгмийн шударга ёсны үзэл санааг
хүчтэй шүүмжлэж байсан. Учир нь зах
зээлийн процессоор болж байгаа зүйлд ёс зүйн үзэл санааг ашиглах нь эдийн
засгийн бий болгосон өсөлтийг дэмий ашиглаж ирээдүйн өсөлт саарна гэж үзсэн. Харин Хайек чөлөөт зах зээлийг урьд байгаагүй, тооцож чадахгүй байсан нөөцийг урьд
байгаагүй, төлөвлөөгүй байсан зорилгод үр ашигтайгаар хувиарлах давуу
талтай гэж томёолсон байна.
Фридрих Фон Хайек
Лондоны эдийн засгийн сургууль болон Нью-Йорк, Чикаго, Фрайбург,
Зальцбургийн их сургуулиудад багшилж байх хугацаандаа дээрхи бүтээлүүдээ гаргаж
эрдэм шинжилгээний ажил хий байсан ба 1992 оны 3-р сарын 23-нд Германы Фрайбург
хотод нас барсан байна.
Ашигласан материал:
·
Эдийн засгийн нобелийн шагналтнууд
ном , 2002 он , Д. Өлзийбадрах
www.wikipedia.comГ.Лхагвадорж
0 comments