1970 оны нобелын шагналтан Паул Самуэльсон
1958-1959 онд Форд сангийн судалгаачааар ажиллаж байсан
төдийгүй 1961 онд Индианагийн их сургууль, Чикагогийн ихсургууль болон
Оберлиний их сургуулийн Хуулийн хүндэт доктор болж байжээ.
1941 онд Харвардын их сургуулийн Дэвид Вэльсийн нэрэмжит
шагнал, 1947 онд Америкийн эдийн засгийн нийгэмлэгийн Джон Бэдс кларкийн медаль
гэх мэт хүндэт шагналуудыг 40 хүрэхгүй насандаа хүртэж байсан. Түүний голлох
бүтээлүүдийн нэг болох 1941 онд хэвлэгдсэн Foundations
of Economic Analysis юм. 1948 онд хэвлэгдсэн Economics:
An Introductory Analysis бүтээл нь бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай эдийн засгийн ном
хэвээр байсаар байна. Энэхүү ном саяаас илүү хувь зарагдаж, Франц, Герман,
Итали, Унгар, Польш, Солонгос, Португаль, Спани, Араб хэлнээ орчуулагдсан
байна. Энэ номонд Самуэльсон дайны дараахь их хэмжээний ажилгүйдлын талаар
дурьддаг бол дараа дараагийн хэвлэлүүддээ инфляцийг мөнгө болон сангийн
бодлогоор удирдах талаар түлхүү дурдсан. Үүний ачаар мөнгө болон сангийн
бодлогоор Инфляци болон дифляцийг улс орнууд удирдаж чадахаар болсон. зарим
эдийн засагчид Самуэльсоны энэхүү бүтээлийг эдийн засгийн хамгийн агуу бүтээл
гэж үздэг.
Түүний хөгжүүлсэн математикийн
эдийн засаг хэмээх ойлголт нь олон улсын худалдаа, тээвэрлэл зар сурталчилгаа,
бизнес засгийн газрын өрсөлдөөний стратеги үйлдвэрлэлийн гарц гэх мэт олон
төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэхэд хэрэглэгдсээр байна.
·
1941-1943 онд National
Resources Planning Board
·
1945-1952 онд the United States Treasury
·
1959-1960 онд the
Research Advisory Panel to the President's National Goals Commission
·
1960 онд Research
Advisory Board Committee for Economic Development
·
1965 онд Олон улсын Эдийн засгийн нийгэмлэгийн
ерөнхийлөгч
·
Синатын гишүүний албан бус зөвлөгч
·
Кэннэди ерөнхийлөгчийн зөвлөгчийн ажлыг тус тус хийж
байжээ.
1960 онд U.S News World Report- д өгсөн
ярилцлагандаа профессор Samuelson ‘cost-push’ хэмээх нэгэн шинэ төрлийн
инфляцийн талаар ярьсан. Хэт их худалдан авах чадвар үнэ болон цалинг өсгөдөг
бидний танил инфляцитай харьцуулахад cost-push инфляци нь өндөр ажил эрхлэлттэй
байх үед үнийг өсгөдөг хүч юм. Энэ бол үнийн цогио биш мөлхөө. Гэхдээ энэ нь
зөвхөн бүрэн ажил эрхлэлтээс давсан үед биш бүрэн ажил эрхлэлтэд хүрээгүй үед ч
бидэнд тулгарч болох асуудал юм.
1961 оны илтгэлдээ түүний бичсэн нь: Олон
судлаачид дайны дараах инфляцитай үе өнгөрч одоо үнийн тогтвортой байдлын эрин
үе эхэллээ гэж итгэж байна. Зарим хүмүүс энэ таамаглалыг зөв гэж найдаж байгаа.
Гэвч зардал үнийн судалгаа үнийн индексийн тогтвортой байдал өндөр ажилгүйдэл
эдийн засгийн сул зогсолтын үе рүү ирчихээд байгааг харуулж байна. Тийм учраас
өндөр ажил эрхлэлтээ сэргээх нь үнийн тогтвортой байдлын асуудлыг дагуулахаа
болино гэсэн итгэл нь түр зуурынх юм.
Энэ сэдвийн тухай ямар ч үзэл санаа байсан өндөр
ажил эрхлэлт, үр ашигтай бодит өсөлтийн зорилгыг орхигдуулах ёсгүй. /Америк
дахь нөхөн сэргэлт зарим асуудлуудыг дагуулж магадгүй гэсэн айдсаас болж/
Хэрвээ нөхөн сэргэлт нь cost-push асуудлыг дахин гаргаж ирнэ гэвэл бидэнд энэ
асуудлыг амжилттайгаар шийдэх ёстой өдөр лүү ойртохоос өөр сонголт байхгүй
болно.
Профессор Самуэльсон энэ илтгэлдээ одоогийн
хямрал дараа зун гэхэд алга болохоор байсан ч эрчимтэй авч үзэх тодорхой
бодлого санал болгосон.
Барилгын салбарыг идэвхжүүлэхийн тулд тэр зээлийн
хүүг бууруулах, зээлийн хөнгөлөлт, даатгалын төлбөр, зээлийн эргэн төлөлтийн
хамгийн дээд хугацааг урт болгох зэргийг санал болгосон. Мөнгөний бодлогын
хувьд тэрээр богино хугацааны бодлогууд, мөн төлбөрийн тэнцлээ сайжруулах
шийдвэртэй алхмуудад илүү анхаарал хандуулж байсан.
Ажилгүйдлийн түвшний тухайд тэрээр 1960 оны U.S
News World Report- д өгсөн ярилцлагандаа: “6 хувийн ажилгүйдлийн түвшин гэдэг
бол санаа зовох ёстой асуудал мөн. Хэрвээ хүлээн зөвшөөрч болохуйц хамгийн
өндөр түвшин гэвэл би 4хувиас бага гэж хэлэх байсан. Бид ойрын ирээдүйд
ажилгүйдлийн түвшин 2 хувь болно гэж хүлээж чадахгүй. Гэвч хэрвээ бид хүсэл
тэмүүлэлтэй байж, 3,5хувийн бага түвшинд очихийн тулд тэмцэх юм бол ирээдүйд
3хувиас ч доогуур байх амжилтанд хүрч
болох юм.
Эцэст нь тэр ийм таамаглал хийсэн: 1960аад
онуудад бидэнд маш сайн өсөлтийн боломж бий болно. Өнгөрсөн хугацаанд байсан
олон олон нийгмийн асуудлууд шийдэгдэж байна. Тиймээс би 60аад онтой өөдрөгөөр
учран золгомоор байна.
П.Самуэльсон хэд хэдэн сайн дурын болон
мэргэжлийн байгууллагуудад ажиллаж байсан. Тэрээр Америкийн Урлаг Шинжлэх
ухааны академийн гишүүн мөн British Academy болон Америкийн Философийн
нийгэмлэгийн гишүүн байсан. Мөн тэрээр Америкийн Эдийн засгийн Холбооны
ерөнхийлөгч байсан /1961/. Тэрээр Эконометрикийн нийгэмлэгийн ерөнхийлөгч
байсан /1951/ мөн Экономикийн нийгэмлэгийн гишүүн, дэд ерөнхийлөгч байсан.
Тэрээр сонин сэтгүүлүүдэд хэдэн зуун нийтлэл бичсэн. Тэр эхнэр 6 хүүхэдтэйгээ
Belmont-д амьдардаг байсан. 2009 оны 12 сарын 13нд үхсэн.
эх сурвалж: http://www.nobelprize.org/nobel_prizes/economic-sciences/
Бичсэн:Б. Нямбаатар
О. Цолмон
0 comments