Эссэ бичлэгийн уралдааны 1-р байрт орсон бүтээл
МУИС-ШУС Их Британи судлал-4-р түвшний оюутан Ё. Наран- Эрдэнэ
Эдийн засаг энгийнээр
Эдийн
засагч, эрдэмтэн гэдэг мэргэжилтэй хүмүүс л нийгэм, эдийн засаг, улс төрийг
мэдэж, зөвхөн шинжлэх ухаанаар л явдаг мэт хүмүүс ойлгодог. Гэтэл энэ нь тийм
зүйл биш гэж би боддог. Учир нь бүх зүйл энгийнээс эхлэдэг. Анх үүсэхдээ төгс
зүйл гэж байдаггүй. Үүний жишээ нь эдийн засгийн сонгодог онолыг үндэслэсэн
Адам Смит, Кейнсийн онолыг үндэслэсэн Кейнс зэрэг эрдэмтэд одоо босож ирээд
харвал тэдний үүсгэсэн зүйл ийм билүү гэтлээ хөгжсөн. Иймээс л өнөөгийн
Монголын нийгмийн хөгжиж буй эдийн засгийг хөгжингүй болгохын тулд хүн бүрийн
энгийн санаа хэрэгцээтэй билээ.
Хувь хүн,
өрх гэрүүд ажил эрхлэлтэнд хэрхэн оролцож байгаа, орлогын үндэс юу байна,
орлогоо хэрхэн зарцуулж байгаа зэрэг нь эдийн засагт оруулж буй хувь нэмэр юм.
Иймээс эдгээр энгийн зүйлсийг сайн ойлгож хөгжүүлж чадвал улс орныхоо хөгжилд
цаашид илүү их хувь нэмэр оруулж чадна.
Эхлээд ажил
эрхлэлтийн талаар хэлэлцье. Тухайн өрх амьдрахын тулд хөдөлмөр эрхэлж, орлогын
эх үүсвэрээ бүрдүүлэх хэрэгтэй. Энэ нь тухайн өрхийн баталгаажих түвшин болно.
Тухайн улсын нийт өрхийн хөдөлмөр эрхлэлтээс хамаарч ажилгүйдэл
тодорхойлогдоно. Иймээс нийт улсын бүтээмж, салбаруудын хөгжил ямар байх нь хүн
бүрийн ажил эрхлэлтээс хамаарч байна.
Их бага
хамаагүй орлогоо бүрдүүлж чадлаа гэж үзье. Тэгвэл юунд зарцуулж, бүтээгдэхүүн
үйлчилгээний зах зээлийг хэрхэн дэмжих вэ гэдэг нь дараагий асуудал болно.
Монгол улсад өргөн хэрэглээний бараануудаас тогтсон хэрэглээний сагсыг бий
болгож. Хүмүүсийн амьжиргааны түвшинг түүгээрээ тодорхойлдог. Эдгээр бараа
үйлчилгээнүүдийн алийг нь худалдан авч, юугаар хэрэглээгээ бүрдүүлж байгаагаас
шалтгаалан гадаад дотоод худалдааны зах зээл, хөрөнгө оруулалт, дотоодын нийт
бүтээгдэхүүн, үндэсний нийт бүтээгдэхүүн, тэдгээрийн өсөлтүүд, бүр цаашлаад
хөгжлийн үзүүлэлтүүд тодорхойлогдоно.
Дүгнэж
хэлэхэд хувь хүн бүрийн үзэл бодол, хүлээлт, оролцоо, үйл хөдлөл нь эдийн
засагт тодорхой үр дагаварыг бий болгодог. Хэрвээ эдийн засаг муудна гэсэн
хүлээлттэй байвал хөрөнгө оруулалт, хадгаламж буурч, цаашлаад компаниуд үйл
ажиллагаагаа хумьж, инноваци хийхээ болино гэх мэт. Үр дүнд нь зах зээлийн
тодорхой хэсгүүд устах ч аюултай юм. Тиймээс эдийн засгийн талаар хүн бүр
ойлголттой болж, түүнийгээ улсынхаа хөгжилд хувь нэмэр хэлбэрээр оруулах нь
зүйтэй.
Тухайн өрх амьдрахын төлөө хөдөлмөр эрхэлж гэдэг нь найруулгын хувьд алдаатай, өрх өөрөө хөдөлмөрлөөд байгаам шиг л, Тухайн өрхийн хөдөлмөр эрхлэлтээс ажилгүйдэл тодорхойлогдоно гэдэг бас буруу эдийн засгийн идэвхитэй хүн амын хэдэн хувь нь ажилтай байгаагаас ажилгүйдлийн түвшин тодорхойлогдоно. Хэзээ ч эдийн засаг муудна гэсэн ойлголт байхгүй эдийн засагт өсөлт бий болохгүй байвал эдийн засаг өөрөө уналтанд ордог. Ер нь яааж шүүхээрээ ийм эссе 1-р байранд оруулдаг юм бэ хаха.
ReplyDeleteТухайн өрх амьдрахын төлөө хөдөлмөр эрхэлж гэдэг нь найруулгын хувьд алдаатай, өрх өөрөө хөдөлмөрлөөд байгаам шиг л, Тухайн өрхийн хөдөлмөр эрхлэлтээс ажилгүйдэл тодорхойлогдоно гэдэг бас буруу эдийн засгийн идэвхитэй хүн амын хэдэн хувь нь ажилтай байгаагаас ажилгүйдлийн түвшин тодорхойлогдоно. Хэзээ ч эдийн засаг муудна гэсэн ойлголт байхгүй эдийн засагт өсөлт бий болохгүй байвал эдийн засаг өөрөө уналтанд ордог. Ер нь яааж шүүхээрээ ийм эссе 1-р байранд оруулдаг юм бэ хаха.
ReplyDeleteЕрөнхийдөө эссе гэхээсээ илүү сонингийн ярилцлага шиг санагдлаа. Арай л чанар муутай байна. Арван жилийн хүүхдийн зохион бичлэг юм уу? Арай дөнгүүр эссе байхгүй юм уу?
ReplyDelete