Саймон Кузнец 1971 оны Нобелийн шагналтан

Нийтлэгдсэн 7:08 AM Ангилал 0 comments

Саймон Кузнец 1901 онд Украйны Харьков хотод төрсөн. Тэрээр ахлах сургуулиа төгсөөд Харьковын их сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцаж эхэлсэн. Түүний анхны судалгааны ажил 1920 оны Харьков дахь үйлдвэрийн ажилчидийн цалин хэвлүүлсэн бөгөөд цалингийн систем дээр тулгуурлан орлогийн ялгаа болон үйлдвэрүүдийн цалингийн өөр өөр төрлүүдийн динамикыг судалсан байна. 1922 онд түүний гэр бүл Америкын нэгдсэн улсруу дүрвэсэн байна.

Америкт очсоны дараагаар Колумбын их сургуульд суралцаж эхэлжээ. Тэрээр 1923 онд бакалавр, 1924 онд магистр, 1926 онд докторын зэрэг тус тус авчээ. Магистрын диссертациараа
Шумпетерийн эдийн засгийн систем, танилцуулга болон шинжилгээ гэх сэдвийг хамгаалж байжээ. 1925-1926 онуудад тэрээр үнүүдэд гарч буй эдийн засгийн өөрчлөлтийн талаар судалж эхэлжээ. Энэхүү судалгаа нь Secular Movements in Production and Prices гэх түүний номны эхлэл байсан төдийгүй докторын ажил нь байж 1930 онд хэвлэгдсэн.
1927 онд тэрээр Үндэсний Эдийн Засгийн Товчооны судалгааны байгууллагын гишүүн болон 1961 он хүртэл ажиллажээ. 1931-1954 оны хооронд  Пенсильваны их сургуулийн профессор байсан. Улмаар 1954-1960 он хүртэл Жон Хофкинсын их сургуулийн улс төрийн эдийн засгийн профессор байсан. 1961-1970 буюу тэтгэвэрт гарах хүртэлээ Харвардын их сургуульд багшилсан.

Кузнец 1954 онд Америкийн эдийн засгийн холбооны ерөнхийлөгчөөр, 1949 онд Америкийн статистикын холбооны ерөнхийлөгчөөр, Эдийн засгийн түүхийн холбооны хүндэт гишүүн, 1971 онд Нобелийн шагнал зэрэг томоохон албан тушаал болон шагналуудыг авч байсан. Саймон Кузнец 1985 оны 7 сарын 8-нд 84 насандаа нас баржээ. 2013 онд түүний 1918-1921 оны хооронд суралцаж байсан Харьковын үндэсний их сургууль түүний нэрээр нэрлэгдэх болжээ.

Эдийн засагт оруулсан хувь нэмэр: Үндэстнүүдийн эдийн засгийн өсөлтийн талаарх өргөн хүрээний судалгаа, үндэсний орлогын өөрчлөлт болон хэмжээг тооцох сайжруулсан аргууд.

         
Үндэсний орлогын дансууд. 1931 онд АНУ-ын Үндэсний Эдийн засгийн Судалгааны Товчоонд(National Bureau of Economic Research) үндэсний орлогын данснууд дээр ажиллаж эхэлсэн. Хэдийгээр тэрээр энэ тал дээр анхдагч нь биш байсан ч түүний бүтээл нь маш ойлгомжтой бөгөөд дэлгэрэнгүй байсан учраас тэрээр энэ салбартаа стандартыг нь тогтоож өгсөн.
Нийгмийн олон бүлгүүд дэхь орлого хуваарилалтыг судалж үзсэнээр тэрээр <<хөгжлийнхөө эхэн шатанд яваа улс орнуудын хувьд эдийн засаг нь өсөх үед эхлээд орлогын тэгш бус байдал өсдөг ч хэрвээ эдийн засаг нь өссөн хэвээр байвал яваандаа буурдаг>> гэсэн таамаглалыг дэвшүүлсэн. Энэ нь яваандаа “Кузнецийн муруй” гэсэн ойлголтын суурь нь болсон.
Кузнецийн муруй. Аливаа улс аж үйлдвэржих үед, тэр дундаа ХАА-н салбар нь технологжих үед үндэсний эдийн засгийн гол цэг нь хотуудад байна. Орон нутгийн хүмүүс өндөр цалинтай ажил эрэлхийлэх үйл явцаас үүдэх дотоод шилжих хөдөлгөөн нь хот-хөдөөгийн хоорондох орлогын тэгш бус байдлыг үүсгэдэг(Үйлдвэрийн эзэд болон ажилчдын орлого өсч, ХАА-н ажилчдынх буурдаг). Энэ нь хөдөөний хүн амын тоог бууруулж, хотын хүн амын тоог өсгөдөг. Хөдөөний бага цалинтай ажиллах хүч хотод их хэмжээгээр орж ирснээр хотын өндөр цалинтай ажилчдын цалингийн түвшин буурсаар дундаж цалин тогтож мөн аж үйлдвэржсэний улмаас нэг хүнд ноогдох орлого өссөн байна. Кузнец иймээс нэг хүнд ногдох орлого өсөх тутам тэгш бус байдал урвуу харуулсан “U” хэлбэртэй буюу эхлээд өсөөд дараа нь буурна гэж үзсэн.
Эдийн засгийн өсөлт. Дэлхийн 2-р дайны төгсгөл үеэс эхлэн Кузнец шинэ судалгааны ажил буюу орлого болон өсөлтийн өөрчлөлтүүдийн хоорондын харилцан холбоог судалж эхлэсэн байна. Эдийн засгийн өсөлтийн 4 түлхүүр элемент дээр өргөн хүрээтэй эмпирик судалгаа хийж эхэлжээ. Хүн амын өсөлт, Мэдлэг өсөлт, улс орны өсөлтийн хүчин зүйлүүдэд даса зохицох болон гадаад улс орнуудын эдийн засгийн холбоо гэх 4 түлхүүр элементийг сонгон авчээ.
Тэрээр Европын 14 улс болон Америк, Японы 60 жилийн эдийн засгийн статистик үзүүлэлтүүдий цуглуулж түүн дээрээ анализ хийжээ. Үр дүнд нь эдийн засгийн өсөлтийн талаар олон янзын таамаглал хийж чадахаар болжээ. Түүний судалгаагаар өнөөгийн хөгжиж буй улс орнууд одоогийн үйлдвэржсэн үлсууд хөгжхөөсөө өмнө туулж өнгөрүүлсэн нөхцөл байдлаас өөр нөхцөлд байна. Үүгээр улс орнууд өөрсдийн түүхэндээ ижил үеүдийг туулж өнгөрүүлдэг гэсэн энгийн ойлголтод цэг тавьж Хөгжлийн эдийн засгийн тусдаа салбарыг нээжээ.

Эх сурвалж:

Бичсэн:Б. Батболд


Нийтлэлийг бичсэн

Намхай Д. Facebook


0 comments