Улаанбаатар хотын орон сууцны зах зээлийн байдал

Нийтлэгдсэн 7:58 AM Ангилал 0 comments


Манай орны хувьд сүлийн жилүүдэд орон сууцны зээл буюу ипотекийн зээл хэрэгжиж эхлээд 3-н  жил болж байгаа ба удахгүй ипотекийн зээлийн хүү буурч 8-аас 5  хувь болохоор болоод байгаа билээ. Иймд  үед манай орон  сууцны зах зээлийн өнөөгийн байдлыг тодорхойлохоор зорилоо. Хажуу дахь зурагт ипотекийн зээлийн өнөөгийн байдлыг харуулсан ба 2015  оны 12-р сарын байдлаар ипотекийн зээлдэгчийн тоо 77105 хүрч, 3433 тэрбум төгрөгийн зээл аваад байгаагаас 75.5  хувь буюу 2591  тэрбум төгрөгийг “Орон сууцны ипотекийн санүүжилтийн тогтвортой тогтолцоог  бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл байна. 

Харин одоо орон сууцны нийлүүлэт болон үнийн түвшин ямар  байгааг авч үзье. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 253 төсөл хэрэгжиж байгаа бөгөөд стандарт 134 төсөл, стандарт сайн 88 төсөл, тансаг зэрэглэлийн 31 төсөл байна.

Орон сууцны зэрэглэл тус бүрийн дундаж үнэ, нийт дундаж үнэ

Орон  сууцны нийлүүлт ихтэй үнийн түвшинд 2 өөр байдлаар  хариу үйлдэд үзүүлдэг Баянзүрх болох Хан-Уул дүүргүүдийн орон сууцны дундаж үнэ болон  төслийн тоог авч үзье.

Баянзүрх дүүргийн орон сууцны төрлөөр дундаж үнэ болон  төслийн тоо
Баянзүрх дүүргийн хувьд барилгын чанар сайжрахын хэрээр үнэ нэмэгдэж байгаа ба төслийн тоо хэмжээ буюу орон сууцны тоо багасч байна. Энэ нь эрэлтийн хууль дагуу байгаа ба Баянзүрх дүүргийн орон сууцны зах зээл  мэдрэмж сайн  байгааг харуулж байна. Иймдээ ч Улаанбаатар хотын хэмжээнд явагдаж буй 253  төслийн 88 төсөл хэрэгжиж байгаа нь бусад дүүргүүдээс илүү олон байна. 

Хан-Уул дүүргийн орон сууцны төрлөөр дундаж үнэ болон  төслийн тоо

Хан-Уул дүүрэгт Баянзүрх дүүргийн нэгэн адил барилгын чанар сайжрахын хэрээр үнэ нэмэгдэж байгаа ч тоо хэмжээний хувьд стандарт, стандарт сайн  болон тансаг орон сууцны төсөл харгалзан 21, 28 болон 20  байгаа нь  үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж муу байгааг илэрхийлж байна. 

Дүгнэлт:  2016 оны байдлаар 253 төслийн 40,490 айлын орон сууц зарлагджээ. МөнГэвч иргэдийн 83% нь орон сууцны ипотекийн зээлээр авах хүсэлтэй байгаа юм. Зарлагдсан орон сууцны зах зээлийн дундаж үнэ 2,049,681төгрөг гарлаа.Хамгийн өндөр үнэтэй орон сууц ХУД-т 4,800,000 төгрөг байгаа бол хамгийн бага үнэтэй нь БЗД-т 1,050,000 төгрөгийн үнэтэй байна.
Барилга Эм Эн” ХХК, Судалгааны албаны 2015 оны орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг үнийн зэрэглэлээр харьцуулсан судалгааны дүнгээс харахад өрхийн 70% нь 1.8 сая хүртэлх үнэтэй орон сууц худалдаж авах бодит чадамжтай байхад энэ түвшинд нийлүүлэлт 18% байгааг тогтоосон байна. Иймд хүмүүс “Орон сууцны ипотекийн санүүжилтийн тогтвортой тогтолцоог  бүрдүүлэх хөтөлбөр” хамрагдалт их болж байна. 
Баянзүрх дүүргийн хувьд эрэлтийн үнийн мэдрэмж сайн байгаа нь чанар болон  үнэ байршил харгалзан үзэж үнэ тогтдог бол Хан-Уул дүүргйин хувьд орон сууцны үнэ үнийн мэдрэмж муу байгаа нь  байршилтай холбоотой гэж үзэж байна.


Нийтлэлийг бичсэн

Намхай Д. Facebook


0 comments