1969 оны эдийн засгийн нобелийн шагналтан Рагнар Антон Китл Фриш
Эдийн засгийн шинжлэх ухаанд
оруулсан хувь нэмэр:
Рагнар Фриш нь орчин үеийн эдийн засгийг үндэслэгчдийн нэг юм. Тэрээр эдийн
засгийн салбарт хэд хэдэн томоохон ахиц дэвшил гаргаж, эконометрикс, макро,
микро гэсэн шинэ нэр томъёог эдийн засгийн шинжлэх ухаанд оруулсан. 1926 онд
нээсэн онол нь Neo-Walrasian судалгааг хийхэд нэмэр болсон. Үйлдвэрлэлийн онолыг 1965
онд хууль ёсны дагуу баталж, 1927-1934 онд эконометриксд шугаман бууралтын
анализ хийсэн бөгөөд Фриш в.Вауфтай Фриш-Вауфын теоремыг 1933 онд нээж
танилцуулж байсан түүхтэй. Мөн Олигополд ирж буй өөрчлөлтөнд таамаглал хийх
онолыг хөгжүүлж. Импулс тархалт , бизнесийн эргэлт дээрх 1933 оны ажил нь орчин
үеийн шинэ сонгодог бизнес циклийн зарчмуудын онолын нэг болсон. Мөн тэрбээр
эконометриксийн загвар гаргах талаар засгийн газарт танилцуулсан нь засгийн
газрын төлөвлөлт ба бүртгэлд томоохон тус хүргэж байсан байна. Тэрбээр 20
жилийн турш Эконометрик нийгэмлэгийн үндэслэгч байсан бөгөөд мөн эконометрикийн
редактор байсан агаад, түүний нэрээр нэрлэгдсэн Frisch medal(Эконометрикийн нийгэмлэгээс өгдөг шагнал) гэх шагнал олгож эхэлсэн байна.
Эх сурвалж :
Түүний хийсэн зарим
ажлуудаас дурдвал:
1933-“Динамик эдийн
засгийн импулс тархалтын асуудлууд.” Густав Касселын Эдийн засгийн бичсэн эссе
1934-“Ухралтын
системийн статик хураангуй шинжилгээ” Oslo: University of Institute of
Economics
1936-“Ерөнхий эдийн
засгийн онолын жилийн эцсийн үнэлгээ:Индексийн асуудал” Econometrica 4, no. 1:
1-38
1970-“Өнөөгийн эдийн засаг”
нэртэй эссег W.A.Eltis, M.F.Eltis, M.F.Scott болон J.N.Wolfe нарын “Индукц,
өсөлт ба арилжаа” гэх номонд хэвлүүлж байжээ.
0 comments