Дулааны цахилгаан станцын үнэ шудрага үнэ мөн үү?

Нийтлэгдсэн 2:40 AM Ангилал 0 comments


Хэн бүхэн гэртээ халуун ам бүлээрээ тав тухтай оршин суухыг хүсдэг билээ. Дулаан явбал мянган лан алт гэдэг, тэгвэл эрс тэс уур амьсгалтай манай оронд өвлийн хүйтнийг халаалтгүйгээр давах боломжгүй. Энэ хүндтэй үүргийг Дулааны Цахилгаан Станц (ДЦС)-ууд хариуцан ажилладаг ба 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эрчим хүч, дулааны үнэ чөлөөлөх талаар УИХ-ын тогтоол гарсаны дагуу 150 квт-аас дээш хэрэглээнийн үнийг 15 хувиар нэмэгдүүлж 96 төгрөг, харин доош цахилгааны үнийг 79.8 төгрөгөөр тооцоолдог болсон. Цахилгааны үнэ нэмэгдсэнд иргэдийн зүгээс бухимдалтай хандсан бөгөөд одоо бид цахилгааны зах зээлийн үнэ бодит эсэхэд шинжилгээ хийн дүгнэлт өгнө.
Худалдан авагч таны хэрэглээг хангахын тулд төвийн бүсийн 5 дулааны цахилгаан станц, “Салхит”, “Ухаа худаг” цахилгаан станцуудаас болон ОХУ-аас импортоор цахилгаан эрчим хүчийг худалдан авч, 12 цахилгаан түгээх компани ба “АУЭХС” ТӨХК-д цахилгаан эрчим хүчийг дамжуулан борлуулдаг.
Зардлыг тогтмол ба хувьсах, шууд ба шууд бус гэж ангилдаг.  Шууд зардалд үйлдвэрлэлд холбогдож буй хөдөлмөр, материал зэрэг зардал багтана. Шууд бус зардалд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхтэй шууд холбоогүй ажил, үйлчилгээг гүйцэтгэх болон цахилгаан станцын түлшний зардал багтдаг. Дулааны станцуудад зардлын дүнд голлох хувийн жинг технологийн түлш  эзэлдэг. Бүтээгдэхүүний өртөг тооцоход үйлдвэрлэгдэн гарч байгаа эрчим хүчний төрөл нөлөөлнө. Зарим станцад зөвхөн цахилгаан эрчим хүч, заримд нь цахилгаан, дулааны эрчим хүч зэрэг үйлдвэрлэгдэж байдаг.
Эх үүсвэр
ДЦС-2
ДЦС-3
ДЦС-4
Эрдэнэт
Салхит
Дархан ДЦС
Импорт
Өртөг(төг)
101.84
83.13
46.57
166
184
133.55
161.38


                          Эх сурвалж: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” www.ubedn.mn  
Эрчим хүчний салбар 2013 онд 50 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн учраас дулаан цахилгаан станц болон түгээх дамжуулах компаниуд үнэ нэмэх санал байнга тавьдаг байна.  Гэвч нөгөө талаас хэрэглэгчид, ард иргэд хямд төсөр цахилгаан эрчим хүчээр хангагдахыг хүсдэг. Тиймээс өртгийг аль болох бодитоор тооцох ёстой. Өнөөгийн байдлаар төвийн бүсийн хэмжээнд 1 кВт.цаг цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг 145 төгрөгт хүрч байгаа боловч хэрэглэгчдэд борлуулж буй дундаж үнэ 110 төгрөг байгаа буюу өртөгөөс 35 төгрөгөөр доогуур байна. Харин дулааны эрчим хүчийг өөрийн өртөгөөс нь 2-3 дахин бага үнээр хэрэглэгчдэд борлуулж байна.                                  
         Цахилгаан, дулааны үнэ өртөг өндөр байгаа гэж иргэд хэлдэг бол харин Эрчим хүчний яамнаас энэ үнийг бодит өртгөөс илт доогуур үнэ гэж тайлбарладаг юм. Цахилгаан эрчим хүчний үнийг таван төгрөгөөр нэмэгдүүлснээр сард 150 - 200 кВтц хэрэглээтэй айл өрхийн хувьд сарын төлбөр 750-1000 төгрөгөөр нэмэгдэж байгаа юм. Өрхийн орлогод цахилгаан эрчим хүчний төлбөрийн эзлэх хувийн жин 2005 онд 8.1%-ийг эзэлж байсан бол 2014 онд 3.2 %-ийг эзэлж байгаа нь эрчим хүчний үнэ харьцангуй тогтвортой байгааг харуулж байгаа  юм.  Гэхдээ дээрх судалгаанаас энэ тогтвортой үнэ нь үйлдвэрлэлийн зардлыг нөхдөггүйг бид харлаа.  Мөн  нийслэл хотын хүн ам жил бүр нэмэгдэхийн хэрээр  эрчим хүчний хэрэглээний механик өсөлт бий болдог.  Өнгөрсөн жил гэхэд нийслэлийн хүн ам 20 мянган өрхөөр өсчээ.
            Нөгөө талаас Цахилгаан станцуудын алдагдлын мэдээж төсвөөр санхүүжүүлдэг бөгөөд төсвийн орлого нь та бидний татвараас бүррдэг.    Монгол улсын төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 58 дугаар зүйлийн 1-ийн 17-д “нийслэлийн доторх өндөр хүчдэлийн болон цахилгааны шугам, дэд өртөөний ашиглалт, засвар үйлчилгээ, хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдсон бусад үйл ажиллагааг эрхлэх”,  2-ын 16-д “аймгийн доторх өндөр хүчдэлийн болон цахилгааны шугам, дэд өртөөний ашиглалт, засвар үйлчилгээ, хэвийн үйл ажиллагааг хангах бусад үйл ажиллагааг хэрэгжүүлэх” гэсэн заалтын дагуу Цахилгаан станцуулын алдагдлыг мөн л ялгаагүй бид төлдөг.
Дүгнэлт

Эрчим хүчний үйлдвэрийн өртөг өндөр гарах шалтгаан нь түүхий эдийн үнэ болон тоног төхөөрөмжийн ашигт ажиллагаа муугаас элэгдэл урсгал засвар зэрэг зардлууд өндөр гардагтай холбоотой. Төр засгаас эрчим хүчний үнийг уян хатан тогтоож уг салбарын зах зээлд шилжүүлэх хэрэгтэй байгаа юм. Одоо эрчим хүч, дулаан үйлдвэрлэж байгаа үнэ болоод хэрэглэгчдэд худалдаж байгаа үнэ эрс тэс зөрөөтэй, өөрөөр хэлбэл бодит өртгөөс бага үнээр иргэдэд дулаан, цахилгааныг нийлүүлж байгаа. Гэсэн хэдий ч үнийн зөрүү, алдагдлыг төсвийн хөрнгөөр нөхдөг тул үнэ бага хэмжээгээр нэмэгдэх эсэх нь чанарын ялгаагүй. Өрхийн орлогод цахилгаан эрчим хүчний төлбөрийн эзлэх хувийн жин 2005 онд 8.1 %-ийг эзэлж байсан бол 2014 онд 3.2 %-ийг эзэлж байгаа нь эрчим хүчний үнийг өртгөө нөхөх хэмжээнд хүртэл нэмэх нь хэрэглэгчлийн эдийн засагт тийм ч их дарамт болохгүйг харуулж байна. 

Хийсэн: Г. Анударь, Г. Будсүрэн, Б. Лхам-УндралА. Номиндарь


Нийтлэлийг бичсэн

Намхай Д. Facebook


0 comments