Монголын сэргээгдэх эрчим хүчний нөөц буюу усан цахилгаан станцуудын үйл ажиллагаа
Байгаль экологийн
асуудал дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа өнөө үед дэлхийн улс орнууд
байгальд ээлтэй, эдийн засгийн хувьд ч үр ашигтай сэргээгдэх эрчим хүчийг ихээр
ашиглаж байна. Тэр дундаа усан цахилгаан
станцын(УЦС) үйл ажиллагааг голчлон хөгжүүлж байна. Дэлхийн нийт эрчим хүчний
хэрэглээний 20%, сэргээгдэх эрчим хүчний
92%-ийг усан цахилгаан станцаас хангадаг. Сүүлийн жилүүдэд дэлхий дээр усны эрчим хүч,
усан цахилгаан станцыг тогтвортой хөгжлийн тулгуур хэмээн хөгжүүлэн ашиглах
болсон бөгөөд усан цахилгаан станцыг хөгжүүлэх болсон хэд хэдэн шалтгаан байна.
Үүнд:
- Сэргээгдэх эрчим хүч
- Экологийн цэвэр эх үүсвэр,
- Эдийн засаг, санхүүгийн хямрал, инфляцид өртдөггүй найдвэртай эх үүсвэр,
- Уян хатан байдал нь системийн ашигтай горимыг хангана,
-Цахилгааны импортыг оролж, валют хэмнэн гаднаас хамааралгүй болгоно,
-100-гаас дээш жил ашиглагдах тул тогтвортой байдлыг хангаж өгөх ба УЦС нь зөвхөн усны механик энергийг ашиглахаас бус түүнийг хорогдуулах үйл ажиллагаанд оролцдоггүй,
- Усны үер, ган гачиг, гал түймрээс хамгаалан орчныг чийгшүүлж, цөлжилтөөс хамгаалдаг
- Уул уурхайн үйлдвэрлэлийг эрчим хүчээр урт хугацаанд үр ашигтай хангана
- Усалгаатай эрчимжсэн газар тариаланг хөгжүүлэн ургацыг хэд дахин өсгөж хүнсний хангамжийг сайжруулах болон хот суурингийн усан хангамжийн эх үүсвэрийг давхар шийдэх боломжийг нээдэг.
- Экологийн цэвэр эх үүсвэр,
- Эдийн засаг, санхүүгийн хямрал, инфляцид өртдөггүй найдвэртай эх үүсвэр,
- Уян хатан байдал нь системийн ашигтай горимыг хангана,
-Цахилгааны импортыг оролж, валют хэмнэн гаднаас хамааралгүй болгоно,
-100-гаас дээш жил ашиглагдах тул тогтвортой байдлыг хангаж өгөх ба УЦС нь зөвхөн усны механик энергийг ашиглахаас бус түүнийг хорогдуулах үйл ажиллагаанд оролцдоггүй,
- Усны үер, ган гачиг, гал түймрээс хамгаалан орчныг чийгшүүлж, цөлжилтөөс хамгаалдаг
- Уул уурхайн үйлдвэрлэлийг эрчим хүчээр урт хугацаанд үр ашигтай хангана
- Усалгаатай эрчимжсэн газар тариаланг хөгжүүлэн ургацыг хэд дахин өсгөж хүнсний хангамжийг сайжруулах болон хот суурингийн усан хангамжийн эх үүсвэрийг давхар шийдэх боломжийг нээдэг.
ОХУ,
АНУ, Хятад, Бразил, Канад гэсэн 5 улс УЦС-ын үйл ажиллагаагаар дэлхийд тэргүүлж
байна. Канад улс усан цахилгаан станцуудаасаа 350 тэрбум кВт
цаг цахилгаан гаргаж авдаг ба үүнээсээ 50 тэрбум кВт цагийг АНУ д экспортолдог.
Европ тивд тэргүүлдэг Норвеги улс нь 30000 орчим МВт –ын усан цахилгаан
станцуудтай бөгөөд нийт эрчим хүчнийхээ 99.5 % -г усны эрчим хүчээр хангадаг.
Харин Хятад улсад дэлхийн хамгийн том УЦС болох Гурван хавцалын УЦС байдаг.
Харин Монгол улсын хувьд усан цахилгаан
станцын хэрэглээ ямар түвшинд байна вэ? Монгол улсын усны эрчим хүчний нөөц
56,000 сая кВт байдаг ба Монгол улс нь УЦС-аас жилдээ 75 сая кВт.ц цахилгаан
эрчим хүч үйлдвэрлэх боломжтой болоод байгаа. Энэ нь нийт нөөцийн зөвхөн 1%
орчимыг үйлдвэрлэж байна. Аж үйлдвэржихийн хэрээр цахилгааны хэрэглээ улам бүр
нэмэгдэж байгаа, цахилгаан эрчим хүчны хэрэглээнийхээ тодорхой хэсгийг
импортлож авдаг манай улсын хувьд чамлалттай үзүүлэлт болоод байна.
Манай эрчим хүчний системийн оргил ачаалал
2010 оны арванхоёрдугаар сард 728МВт-д хүрэхэд дулааны цахилгаан станцууд бүрэн
хүчин чадлаараа ажилласан хэрнээ оргил ачааллыг хаахаар хойд хөршөөс 70МВт
эрчим хүч импортолсон билээ. Манай орны хэтийн хөгжлийн чиг хандлагаар 2020 оны
түвшинд оргил ачаалал 1128МВт-д хүрэх төлөвтэй бөгөөд тэр үед импортоор 500
орчим МВт эрчим хүч авахаар байна. Ийм хэмжээний цахилгаан жил бүр авахад
хүрвэл улсын эдийн засаг доройтолд орохоос гадна шугамын дамжуулах чадвар ч хүрэлцэхгүй болно.
Өнөөдөр Монголд ажиллаж байгаа усан
цахилгаан станцууд дотроос томд тооцогдох нь Тайшир болон Дөргөний усан
цахилгаан станцууд билээ.
Тайширын
усан цахилгаан станц нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын Улаанбоомын хавцалд
байрладаг ба 2009 онд ашиглалтанд орсон. Хүчин чадал нь 11МВт ба жилд 37 сая
кВт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг.
Дөргөний
усан цахилгаан станц нь Ховд аймгийн
Дөргөн сумын Чоно харайхын гол дээр байрладаг ба 2010 онд бүрэн ашиглалтанд
орсон. Хүчин чадал нь 12МВт ба жилд 38 сая кВт цаг цахилгаан эрчим хүч
үйлдвэрлэдэг.
ЦЭХ-ий хэрэглээ болон импортын ЦЭХ тогтмол
нэмэгдсээр байгаа ба хэрэглээ нэмэгдэхэд импорт нь хэрэглээнээсээ өндөр
хувиар нэмэгдэж байна. Жишээ нь 2010 онд
ЦЭХ-ий хэрэглээ 11%-р өсөхөд импорт 67%-р өссөн бол 2013 онд ЦЭХ-ы хэрэглээ
25%-р өсөхөд импорт 266%-р өссөн байна.

Нүүрсний олборлолтын өсөлт сүүлийн 5 жилд
огцом буурч байгаа хэдий ч ДЦС-д хэрэглэж байгаа нүүрсний нийт олборлосон
нүүрсэнд эзлэх хувь нь нэмэгдсээр байгаагаа билээ.
2014 оны МУ-н цахилгаан эрчим хүчний хэрэглээ
Эх үүсвэрүүд
|
сая кВт.ц
|
%
|
Дулааны цахилгаан станц
|
5191.3
|
76.47
|
Дизель станц
|
8.32
|
0.12
|
Усан цахилгаан станц
|
66.3
|
0.98
|
Нар салхины цахилгаан станц
|
126
|
1.85
|
Импорт
|
1396.9
|
20.58
|
Нийт
|
6788.7
|
100
|
Энэ бүхнээс харахад Монгол улс нь
сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх шаардлагатай байгаа ба
ялангуяа УЦС олныг байгуулах хэрэгтэй.
Монгол
орны хэмжээнд УЦС байгуулах боломжтой олон газар байгаа бөгөөд Жишээ нь:
Хөвсгөл аймгийн хэмжээнд 45 гол горхи байдаг бөгөөд 295 МВт усны эрчим хүчний
нөөцтэй, жилд үйлдвэрлэх хэрэглээний цахилгаан эрчим хүч нь 1307сая кВт цаг байна.
Цахилгаан станц байгуулах боломжтой 11 газар байгаа ба нийт нөөц нь 51,5 сая
кВт цаг байна.
Монгол улсад хэрэгжихээр хэлэлцэгдэж
байгаа томоохон усан цахилгаан станцын төсөл нь Эгийн голын усан цахилгаан
станц юм. Эгийн голын усан цахилгаан станц нь Булган аймгийн Хутаг-Өндөр суманд
байгуулагдахаар төлөвлөгдөж байгаа ба хүчин чадал нь 315МВт байхаар төлөвлөгдөж
байна. Энэ төсөл хэрэгжиж УЦС ашиглалтанд орвол импортоор авах цахилгаан эрчим
хүчийг багасгах ба ОХУ-ын эрчим хүчний сүлжээнд төлж буй 25.0 сая ам.долларын
гадагшлах мөнгөн урсгалыг зогсоон, дотооддоо үлдээх боломжтой болно.
Эх үүсвэр:
Хийсэн: З. Мандуухай, Б. Нямбаатар, Д. Өнөржаргал, Г. Санчираа
0 comments