Ян Тинберген (1969)

Нийтлэгдсэн 4:40 AM Ангилал 1 comments

           
           Ян Тинбергений Нобелийн шагналыг                             гардан авахдаа хэлсэн үг

    Би гурван зүйлийн нэрийн өмнөөс ярих ёстой байх. Хэрвээ тийм бол юуны түрүүнд бүх эдийн засагчдийн нэрийн өмнөөс одооноос эхлэн эдийн засаг нь биеэ даасан шинжлэх ухаан болсныг харж байна. Бид Рикс банк болон Нобел сангийн хамт олонд Эдийн засгийн шинжлэх ухаанд Алфред Нобелийн нэрэмжит шагнал олгодог болсонд маш их талархаж байна. Хэсэг эдийн засагчдийн хамтаар өөрсдийгөө эконометрикч гэдэг, эдийн засгийн онолыг шалгахын тулд эдийн засгийн математик болон статистиктай холбон улмаар эдийн засгийн шинжлэх ухааны ажилд хувь нэмрээ оруулж буй хүмүүсийн нэрийн өмнөөс би ярих ёстой. Мөн би энэхүү шагнал нь 1930 оноос энэ шинжлэх ухааны салбар эсвэл энэ шинжлэх ухааныг хөгжүүлэх гэж оролдсон бүх эконометрикчидэд өгсөн хүндэтгэл гэж үзэж байна. Хэн юу хийснийг олох үнэхээр хэцүү. Түүнчлэн миний биед хувийн зүгээс нэмж хэлэх ганц зүйл байна. Рагнар Фриш бол бид бүгдэд жил бүр болдог эконометрикчидийн нийгэмлэгийн уулзалтанд урам зориг өгсөн хүн билээ. Хэрвээ бид түүнгүй байсан бол эконометрик одоо байгаа шигээ хөгжихгүй байх байсан биз ээ. Тэр хөлөө гэмтээсний улмаас энд ирж чадаагүйд үнэхээр харамсалтай байна. Түүний удахгүй энд ирэх боломжтой болно гэдэгт би итгэж байна. Түүнчлэн би болон манай гэр бүлийн Стокхолмд өнгөрөөж буй мартагдашгүй өдрүүдийн төлөө талархаснаа илэрхийлье. Үнэхээр их баярлалаа.
        Ян Тинберген нь 1969 онд эдийн засгийн салбар дахь анхны Нобелийн шагналыг Рагнар Фришын хамт хүртсэн билээ. Тэрээр 1903 онд Голланд улсад мэндэлжээ. Түүний дүү Николас Тинберген физиологийн салбарт мөн Нобелийн шагнал хүртэж байжээ. 1921-1925 онд Ледений их сургуульд математик болон физикээр суралцсан бөгөөд мөн энэ их сургуульдаа Эдийн засаг болон Физикийн шинжлэх ухааны шилжилтийн(бууралт) асуудлууд гэсэн сэдвээр докторын зэргээ хамгаалжээ. Энэ сэдэв нь түүний математик, физик, эдийн засаг болон улс төрийн шинжлэх ухаануудыг судлах сонирхолтой яг тохирч байсан юм. 1931 оноос Амстердамын Их Сургуулийн профессор болсон ба удалгүй 1933 онд Голландын Эдийн Засгийн Их Сургуульд туслах профессорын ажлыг хашиж 1973 он хүртэл ажиллажээ. Харвардын их сургуульд 1 жил профессороор уригдаж байжээ. Тинберген Олон Улсын Шинжлэх Ухааны Академийн гишүүн байсан бөгөөд 1956 онд Эконометрикийн Институтийг байгуулжээ.
         Эдийн засгийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр
Тинбергений Норм хэмээх ойлголт эдийн засагчдийн дунд нилээдгүй яригддаг. Энэ нь Хамгийн их орлого болон Хамгийн баг орлогийн харьцаа 5-с хэтэрвэл нийгэмд үр ашиггүй байдаг гэж үздэг байна. Тинберген хамгийн анх улсын хэмжээнд макро эдийн засгийн загвар боловсруулсан байна. Эхлээд 1936 онд Голланд улсын хувьд загвар боловсруулсан бол дараа нь Америк болон Английн хувьд загвар боловсруулжээ. Макро эдийн засгийн загвар болон эдийн засгийн бодлого боловсруулах ажилдаа тэрээр эдийн засгийн зарим хэмжээг бай, бусдыг нь хэрэгсэл хэмээн хуваасан. Бай нь бодлого боловсруулагчдийн нөлөөлөхийг хүсэж буй хувьсагч, харин хэрэгсэл нь бодлого боловсруулагч шууд хянаж чадах хувьсагчид юм. Тинбергенийхээр бол Бай хувьсагчдаас хүссэн үр дүнгээ авахын тулд түүнтэй ижил тооны Хэрэгсэлийн хувьсагчидийг хянах шаардлагатай. Түүний энэхүү ажил нь одоог хүртэл нөлөөтэй хэвээр байдаг бөгөөд ихэнх Төв банкууд инфляц-г Бай хувьсагчаар харин инфляцийг хянах хэрэгсэл хувьсагчаар богино хугацааны бодлогийн хүүг сонгодог байна. Түүний энэхүү ажлыг Лоурэнс Клейн үргэлжлүүлэн улмаар Нобелийн шагналыг 1980 онд хүртэж байжээ. Тинберген нь олон тэгшитгэл бүхий эдийн засгийн загвар бүтээдэг анхны эдийн засагчдийн нэг байсан. Тэрээр 27 тэгшитгэл бүхий Голландын эдийн засгийн эконометрик загварыг боловсруулсан ба Америкийн бизнесийн цикл болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг тайлбарладаг Америкийн эдийн засгийн 48 тэгшитгэл бүхий загварыг мөн боловсруулж байжээ.
            Түүний зарим бүтээлүүдээс 
1.      On the Theory of Economic Policy, 1965 http://repub.eur.nl/pub/15884
2.      An Economic policy for 1936
3.    The Use of Models: Experience and Prospects, 1969, Nobel Prize Lecture, http://www.nobelprize.org/nobel_prizes/economic-sciences/laureates/1969/tinbergen-lecture.html
4.      The Dynamics of Business Cycles, 1942  http://repub.eur.nl/pub/15049
Repub.eur.nl хэмээх цахим хуудаснаас түүний бүтээлүүдийг унших боломжтой.

Бичсэн: EZ The Economic Club-н гишүүн Э. Золбаяр


Нийтлэлийг бичсэн

Намхай Д. Facebook


1 comments

  1. Сайн байна уу.

    Тинбергенийн онолооор үйлдвэрийн оновчтой байршилыг яаж олдог юм бэ энэ тараал туслалцаа үзүүлээч

    ReplyDelete