Санхүү ба үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн /барилгын салбарт/ уялдаа холбоо

Нийтлэгдсэн 4:52 AM Ангилал 0 comments

Үл хөдлөх хөрөнгийн зах зээл тэр дундаа барилгын салбарт гол тулгардаг асуудал бол хөрөнгө оруулалтын асуудал билээ. Барилгийн салбарт хөрөнгө оруулалтыг компаниуд тэр бүр өөрсдийн хөрөнгөөр хийдэггүй, санхүүгийн зах зээл дээрээс хөрөнгө босгодог. Иймд энэхүү 2 зах зээл нь хоорондоо уялдаа холбоотой оршин байдаг билээ. Тэгвэл манай Монгол улсын  хувьд энэхүү 2 зах зээлийн өнөөгийн  нөхцөл байдал ямар байгаа талаар судалж үзье.                                                                                                                   
Манай улсын хувьд  барилга болон  түүнийг агуулж буй  үл хөдлөх хөрөнгийн зах зээл нь 2006 онд ДНБ-ын 6 хувийг эзэлж байсан бол 2014 оны байдлаар 11.6 хувь болж бараг 2 дахин нэмэгдсэн байна[1]. Энэхүү зах зээл  нь томрохын хэрээр хөрөнгө оруулалтын томоохон эх үүсвэр болох арилжааны банкууд өөрсдийн зээлийн хэмжээг  нэмэгдүүлэх шаардлагатай болж байна.


График1                                                   Эх сурвалж: ДБ-ны мэргэжилтнүүдийн шинжилгээ
Дээрхи графикаас харахад 2008 оны 4-р улирлын байдлаар арилжааны банкны нийт зээлийн 20 орчим хувийг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн зээл эзэлж байсан бол 2014 оны байдлайр 32 хувь  орчим болж нэмэгдсэн байна. Гэхдээ үл хөдлөх хөрөнгийн зах зээлд эзлэх орон сууц болон  байшин байгууламжийн  зээл  дийлэнхи хувийг эзэлж байна. Мөн 2008  оны 4-р улирлын байдлаар орон сууц болон  байшин байгууламжийн  зээлийн хэмжээ 500 орчим тэрбум төгрөг байсан бол 2014 оны 1- р улирлын байдлаар 3 их наяд төгрөг давсан байгаа нь ойролцоогоор 6 дахин өссөн байна. Мөн 2007 оныг суурь болгон  авч үзээд орон сууцны үнийн  индексийг тооцоход 2008 оны 1-р улирлын байдлаар 120 хувь байсан бол 2014 оны 1-р улирлын байдлаар 250 хувь орчим болсон байна.[2]  Энэ нь энэхүү  зээлийн өсөх болсон шалтгаан  ба түүнчлэн  2013 оноос хэрэгжиж эхэлсэн 8-н хувийн хүүтэй опотикийн зээл хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой. Үүнийг график2-оос харж болно.
  График2                                                                                                  Эх сурвалж: Монгол банк

Арилжааны банкны нийт зээлийн багцын 30 гаруй хувийг барилга , үл хөдлөх хөрөнгө, орон сууцны салбарын зээл эзэлж байгаа  ба арилжааны банкууд барилгын салбарыг даган түүнд олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлэх нь өөрт учирч болох эрсдлийн хувиа нэмэгдүүлж байна. Мөн 8-н хувийн зээлийг олгож байгаа өнөө үед  эдийн засгийн байдал  муудах нь чанаргүй зээлийн хувийг нэмэгдүүлэх өндөр магадлалтай болж байна.  Иймд санхүүгийн зах зээл  хямрах үед дагаад үл хөдлөх хөрөнгийн зах зээл  тэр дундаа барилгын салбар унах түүнчлэн энэхүү байдал эсрэгээрээ буюу түүхий эд нь гаднаас хараат байдаг  барилгын  салбар унахад  дагаад  манай санхүүгийн  зах зээл тэр дундаа арилжааны банкуудад хүндээр тусах боломжтой. Иймд үл хөдлөх хөрөнгийн зах зээл нь санхүүгийн зах зээлтэй нягт холбоотой өнөө үед гарч болох эрсдэлүүдийг урьдчилан тооцоолж түүний эсрэг арга хэмжээ авч байх нь чухал болоод байна.





[1] Статистикийн  хорооны мэдээлэл ашиглан судлаачын тооцоолсон тооцоолол
[2] ДБ-ны мэргэжилтнүүдийн шинжилгээ

Судалгааг гүйцэтгэсэн: Г. Лхагвадорж


Нийтлэлийг бичсэн

Намхай Д. Facebook


0 comments